Included with ArcGIS user types
ArcGIS Dashboards нь өөрийн өгөгдөл, газрын зураг, хэрэглэгчид хэрэгтэй мэдээллийг нэг дор харагдах байдлаар харуулдаг хүчирхэг веб аппликейшн юм. Энэхүү платформ нь өгөгдлийг хялбар уншигдах визуал хэлбэрээр харуулж, хэрэглэгчид нөхцөл байдлыг түргэн ойлгож, шийдвэр гаргах боломжийг олгодог.



Dashboard нь өгөгдлийг хялбар уншигдах визуал хэлбэрээр харуулдаг дэлгэцэн дээрх мэдээллийн самбар юм. Бүх холбогдох мэдээлэл нэг дор харагддаг тул хэрэглэгчид нөхцөл байдлыг түргэн ойлгож, шийдвэр гаргах боломжтой болдог.

Код бичих шаардлагагүйгээр өнөөдрөөс эхлэн газрын зураг, жагсаалт, график, хэмжүүр зэрэг өгөгдөл дүрслэх хүчирхэг хэрэгслүүдийг багтаасан ArcGIS Dashboards апп-ийг ашиглан өөрийн dashboard-ийг хийх боломжтой.

Dashboard дахь бүх элементүүд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг бөгөөд хэрэглэгч өгөгдлийг судлах явцад үр дүн нь бодит цагт динамикаар өөрчлөгдөн харагдана.

Гадны контент оруулах, бусад веб аппликейшнтэй уялдуулах зэрэг уян хатан бүх төрлийн тохируулга хийх боломжтой.

Dashboards-оо тодорхой хэрэглэгчид, үйл явдал, нөхцөл байдалд тохируулан өөрчлөх боломжтой. Өөр өөр бүтэц, дизайн ашиглан энгийн dashboard-ыг илүү үр дүнтэй, мэргэжлийн түвшинд хүргэх боломжтой.
Хамтдаа төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй харилцагч нартай баярлалаа.
