ArcGIS Online

Газрын зураг гаргах, дүн шинжилгээ хийх бүх процессыг дэмжих зориулалттай бүрэн хэмжээний, үүлэн технологид суурилсан програм хангамжийн үйлчилгээ юм.

Газарзүйн оронзайн дүн шинжилгээг хурдасгах нь

ArcGIS Online нь таны орон зайн ажлын үйл явцад зориулсан найдвартай, өргөтгөх боломжтой програм хангамжийн үйлчилгээний шийдэл юм. Өгөгдөл цуглуулах, удирдах, шинжлэх, газрын зураг болон аппликейшнүүдийг хялбар ашиглар замаар шийдвэр гаргалтыг сайжруулна. Энэ бүхэн нь хамтран ажиллах боломж бүхий веб суурьтай газарзүйн мэдээллийн систем (GIS)-д нэгтгэгддэг.

SaaS GIS-тай хамт өсөн дэвжих нь

ArcGIS Online-ийн уян хатан, найдвартай дэд бүтцийн ачаар таны өгөгдөл, газрын зураг, аппликейшнүүд үргэлж хүртээмжтэй, хурдан ажиллах чадвартай байж, өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангаж чадна.

Илүү ухаалаг шийдвэр гаргахад зориулсан хамтын ажиллагаа

Өгөгдөл, газрын зураг, контентоо байгууллага дотор болон гадна талын хэрэглэгчидтэй тохируулж болох хуваалцах загварын дагуу хялбархан, аюулгүй хуваалцаарай.

Хэрэглээг түргэсгэж, бүтээмжийг нэмэгдүүл

Мэргэжилтнүүдийн удирддаг үүлэн технологийн тусламжтайгаар ашиглалтад орох хугацааг богиносгож, зардлыг бууруулан үнэ цэнийг илүү хурдан бий болгоорой.

Өгөгдлөө хамгаал

Салбарын тэргүүлэх аюулгүй байдлын стандартаар боловсруулагдаж, хүргэгдэг Esri-ийн найдвартай онлайн GIS технологийг ашиглан өгөгдлөө хамгаалаарай.

Цогц вэб GIS орчинд уялдаа холбоотой ажиллаарай

ArcGIS Online-д холбогдсон бүх бүтээгдэхүүн дээр нэг өгөгдлийг нэмэх, засварлах, хамтран ажиллах боломжтой тул ажлын уялдаа холбоо, өгөгдлийн нэгдмэл байдал хангагдана.

Байгууллагын хэрэгцээнд нийцсэн уян хатан зураглал

ArcGIS Online нь таны байгууллагын өсөн өөрчлөгдөж буй хэрэгцээг уян хатан байдлаар хангах чадвартай зураглалын платформ юм.

Тэргүүлэгч вэб GIS програмыг ашиглаарай

ArcGIS Online нь аюулгүй, үүлэн технологид суурилсан веб зураглал ба дүн шинжилгээний тусламжтайгаар дэлхий даяарх байгууллагуудыг байгаль орчин, ложистик, нийгмийн асуудлуудыг шийдэхэд тусладаг.

ArcGIS Online -г хэрэглэж буй салбаруудаас

Манай салбарт газрын зураг нь хүмүүс болон байгаль орчныг хамгаалах, чухал системүүдийн хэвийн ажиллагааг хангах, бизнесийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй.

Эрдэнэт ТӨҮГ

Эрдэнэт ТӨҮГ

Онцгой байдал

Онцгой байдлын ерөнхий газар

Цагдаагийн ерөнхий газар

Цагдаагийн ерөнхий газар

ArcGIS Online орчинд юу хийж болох вэ?

Өгөгдлөө аюулгүй удирдах, веб газрын зураг ба аппликейшн бүтээх, орон зайн дүн шинжилгээ хийх, хамтран ажиллах болон байгууллагын дотор болон гадна хуваалцах бүхий л боломжийг нэг дороос хялбархан ашиглах боломжтой.

Өгөгдөлтэй ажиллах

Өгөгдөл бол онлайн GIS-ийн суурь юм. ArcGIS Online-д олон эх сурвалжаас өгөгдлөө оруулж, синхрончлох, баяжуулах, дасан зохицох боломжтой. Та өөрийн өгөгдлийг ашиглах, аппликейшнүүдээр дамжуулан өгөгдөл цуглуулах, эсвэл Esri-ийн итгэмжлэгдсэн өгөгдлийг ашиглах боломжтой. Энэ бүхэн нь байршил, багийн гишүүд, өгөгдлийн эх үүсвэр, төхөөрөмжүүдийн хооронд автоматаар уялдаж ажиллана. Esri-ийн удирддаг, найдвартай үүлэн технологийн ачаар таны өгөгдөл аюулгүй, хүртээмжтэй байх болно.

Explore ways to work with data →

Веб газрын зураг үүсгэх

Өгөгдлөө бодит болгож, статик харагдацыг хайлт, харилцан үйлдэл бүхий судалгааны боломж болгон хувиргасан интерактив газрын зураг бүтээгээрэй. Томруулж харах, хайлт хийх, өгөгдөлтэй харилцан ажиллах замаар илүү нарийвчилсан мэдээлэл, шинэ өнцгөөс ойлголт авах боломжтой. Зөвхөн хэдхэн минутын дотор 2D эсвэл 3D газрын зураг үүсгээд, бүлэг хүмүүс эсвэл олон нийттэй хуваалцаарай.

Learn about creating maps →

Өгөгдөлд дүн шилжилгээ хийх

Өгөгдөл тань энгийн эсвэл төвөгтэй байхаас үл хамааран, нэг цогц орчинд төрөл бүрийн дүн шинжилгээ хийж, шинэ өнцгөөс дүгнэлт гаргах боломжтой. Өгөгдөл хоорондын хамаарлыг илрүүлэх, оновчтой байршлыг тодорхойлох, хамгийн үр ашигтай маршрутыг ашиглах, хэв шинжийг судлан ирээдүйн төлөвийг загварчлах зэрэг боломжуудыг ашиглаарай. Мөн Esri-ийн гаргасан хүн ам зүй болон амьдралын хэв маягийн өгөгдөлтэй хослуулснаар өгөгдлөө бодит бөгөөд хэрэгцээтэй болгох боломжтой.

Explore way to analyze data →

Хамтран ажиллах

Өгөгдөл дээр хамтран ажиллах, шинжлэх, газрын зураг болон аппликейшн дээр бусадтай хялбар хамтрах боломжийг байгууллагын хэмжээ үл хамааран ArcGIS Online олгодог. Мөн бусад байгууллагуудтай түншлэл байгуулж, өгөгдөл дээр аюулгүйгээр хамтран ажиллаарай. Энэхүү шийдэл нь таны байгууллагын аюулгүй байдал, нэвтрэлт баталгаажуулалт, нууцлал болон хэрэглэгчийн удирдлагын бүх хэрэгцээг хангана.

Learn about collaborating →

Хуваалцах

GIS-ийг харилцаа холбооны хэрэгсэл болгон ашиглаж, өөрийн өгөгдөл, газрын зураг, аппликейшнүүдээ бусадтай хуваалцаарай. Ажлаа зөвхөн тодорхой бүлэг хүмүүс, байгууллага эсвэл олон нийттэй хуваалцах зэргээр хэн үзэхийг нь та өөрөө тохируулна. Интерактив веб аппликейшнүүдийг хялбархан бүтээж, чухал шийдвэр гаргахад нөлөөлөх мэдээллүүдийг бий болгоно. Үүсгэсэн апп-уудаа өөрийн вебсайт, сошиал медиа, блог зэрэг дижитал сувгуудад уялдуулан ашиглах боломжтой.

Explore ways to share content →

Ажлаа өргөжүүл

ArcGIS Online-ийн нэмэлт өргөтгөлүүдийг худалдан авч, зураг (imagery) байршуулалт ба дүн шинжилгээ, бодит цаг хугацааны болон их өгөгдлийн анализ, олон нийтийн оролцоонд суурилсан санаачилгуудыг дэмжих зэрэг нэмэлт боломжуудыг ашиглаарай. Мөн хөгжүүлэгчдэд зориулсан хэрэгслүүдийг ашиглан өөрийн аппликейшн бүтээх, ажлын урсгалаа автоматжуулах, ArcGIS-ийн үйл ажиллагааг тэлэх боломжтой.

Learn about extensions →

ArcGIS-ийн орон зайн платформын нэг хэсэг

ArcGIS нь байршлын өгөгдлийг удирдах цогц шийдэл бөгөөд байршлын мэдээллээс үнэ цэнтэй дүгнэлт гаргахад зориулагдсан боломж, аппликейшн, хэрэгслүүдийг агуулдаг. ArcGIS Online нь энэхүү платформыг дэлхий даяар ашиглах боломжтой програм хангамжийн үйлчилгээ хэлбэрээр хүргэдэг бөгөөд багийн гишүүдийн үүрэгт тохирсон хэрэглэгчийн төрөл (user type)-өөр дамжуулан байгууллагын дотоод ажлын уялдаа холбоо, нэгдмэл ажиллагаа, өргөтгөл зэргийг үр дүнтэй зохион байгуулах боломжийг бүрдүүлдэг.

ArcGIS Platform

Харилцагч

Хамтдаа төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй харилцагч нартай баярлалаа.

Mongolian Emergency Service

Онцгой байдлын ерөнхий газар

Erdenet Mining Corporation

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Ulaanbaatar Electricity Distribution

Улаанбаатар цахилгаан түгээх үйлчилгээ ТӨХК