Хиймэл оюунд суурилсан гео-орон зайн ажлын урсгал

GeoAI

Байгууллагууд орон зайн асуудлуудаа илүү хурдтай, оновчтой шийдвэрлэж, уян хатан, тогтвортой ирээдүйг бүтээж байна.

GeoAI гэж юу вэ?

Гео-орон зайн хиймэл оюун ухаан (GeoAI) гэдэг нь хиймэл оюун ухааныг (AI) гео-орон зайн өгөгдөл, шинжлэх ухаан, технологитой хослуулан бизнесийн боломж, байгаль орчны нөлөөлөл, үйл ажиллагааны эрсдлийг хурдан бөгөөд нарийвчилсан байдлаар ойлгоход чиглэсэн шийдэл юм.

Гүн сургалтын арга

Орон зайн өгөгдлийг гаргаж авна.

Машин сургалтын арга

Урьдчилсан шинжлээ хийнэ.

Орон зайн шинжилгээ

Гео-орон зайн өгөгдлийг дүн шинжилгээ хийнэ.

GeoAI Map

GeoAI Overlay

Гео-орон зайн өгөгдөлтэй хиймэл оюун ухааныг хослуулсан дэвшилтэт технологийн шийдэл.

GeoAI яагаад чухал вэ?

GeoAI буюу гео-орон зайн хиймэл оюун ухаан нь орон зайн өгөгдлөөс утга агуулга гаргах хурдыг эрс нэмэгдүүлж, дэлхийн тулгамдсан асуудлуудыг илүү оновчтой, шинжлэх ухаанч аргаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байна. Энэ технологи нь өсөн нэмэгдэж буй их хэмжээний өгөгдлөөс нарийн хээ, хамаарлыг илрүүлэн, ойлгоход хялбар болгодог.

Өгөгдлийн чанар

Автоматжуулалтын тусламжтайгаар өгөгдөл боловсруулах ажлыг оновчтой болгож, чанар, нийцтэй байдал, нарийвчлалыг сайжруулна.

Нөхцөл байдлын мэдлэг

Мэдрэгч, видео зэрэг бодит эх үүсвэрээс ирсэн мэдээллийг хянаж шинжлэх замаар нөхцөл байдлыг илүү хурдан ойлгож, шуурхай, урьдчилсан шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

Байршлын ухаалаг шийдвэр

Нарийвчилсан орон зайн өгөгдөл, таамаглалд суурилан бодит нөхцөлд нийцсэн өгөгдөлд тулгуурласан шийдвэрийг ухаалгаар гаргах боломжтой болно.

Харилцагч

Хамтдаа төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй харилцагч нартай баярлалаа.

Mongolian Emergency Service

Онцгой байдлын ерөнхий газар

Erdenet Mining Corporation

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Ulaanbaatar Electricity Distribution

Улаанбаатар цахилгаан түгээх үйлчилгээ ТӨХК