ArcGIS Enterprise

Байгууллагын дотоод орчинд зураглал, өгөгдөл, шинжилгээг аюулгүйгээр удирдах бүрэн хэмжээний платформ.

Ажлын үйл явцаа шинэчил

ArcGIS Enterprise нь шийдвэр гаргалтыг дэмжиж, орон зайн дүн шинжилгээг газрын зураг, аппликейшн, контент болгон хөрвүүлдэг хүчирхэг програм хангамж юм. Энэхүү цогц орон зайн шинжилгээ, өгөгдлийн удирдлагын системээр дамжуулан бизнесийн системүүдийг уялдуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг бүхэлд нь харах боломжтой бөгөөд бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг.

Өндөр түвшинд тохиргоо хийж болох уян хатан байдал

ArcGIS Enterprise-ийг үүлэн технологид суурилсан (cloud-native), үүлэн дээр байршуулсан (cloud-based), эсвэл байгууллагын дотоод серверт (on-premises) суурилуулж ашиглах боломжтой. Дараа нь таны бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн автоматжуулалт, сэргээн босголт (disaster recovery), хэрэглэгчийн хандалт болон бусад тохиргоог уян хатан хийж болно.

Уялдаа холбоотой ажиллах чадвартай

ArcGIS Enterprise нь түгээмэл үүлэн үйлчилгээ үзүүлэгчид, бизнесийн системүүд болон төрөл бүрийн үйлчилгээтэй уялдан холбогдож ажиллах боломжтой. Ингэснээр мэдээллийн давхардлыг багасгаж, байгууллагын өгөгдөл болон ажлын үйл явцыг цогцоор нь харах, нэгтгэн удирдах нөхцөлийг бүрдүүлнэ.

Өргөтгөх боломжтой

Хэрэглэгчийн тоо, хүчин чадал болон функц нэмэх замаар цаг хугацааны явцад тэлж хөгжих боломжтой орон зайн дэд бүтцийг ArcGIS Enterprise-ээр бүрдүүлээрэй. Аппликейшн болон өргөтгөлүүдийг ашиглан хэрэгцээндээ нийцүүлэн системээ шат дараатайгаар өргөтгөх боломжтой.

Аюулгүй байдал

Өөрийн системийг олон улсын аюулгүй байдал, нийцлийн стандартад нийцүүлэн тохируулах боломжтой. ArcGIS Enterprise нь байгууллагынхаа firewall-ийн ард байршуулан ажиллах, өгөгдөлдөө шууд холбогдох замаар дээд зэргийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.

ArcGIS Enterprise орчинд юу хийж болох вэ?

Explore how maps are playing a pivotal role in your industry to protect people and the planet, maintain critical systems, and improve business outcomes.

Өгөгдлийн менежмент

Байгууллагын дотоод өгөгдлийн хуваагдлыг арилгаж, үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд бүртгэлийн систем ашиглаарай. ArcGIS Enterprise нь олон төрлийн эх сурвалжаас өгөгдлийг төвлөрүүлж, байгууллагын IT-с удирддаг хэрэглэгчийн эрхийн системтэй уялдуулан хандалтыг удирдах боломж олгодог. Бодит цаг хугацааны өгөгдөл засварлах tool болон сүлжээнээс салангид нөхцөлд ажиллах боломжийн тусламжтайгаар өгөгдлөө үргэлж найдвартай хамгаалагдсан байлгах боломжтой.

Learn about data management →

Зураглал, дүрслэл ба дүн шинжилгээ

Орон зайн дүн шинжилгээний tool-үүдийг ашиглан хэв шинжийг илрүүлж, бодит цаг хугацаагы нөхцөл байдлыг ойлгох өөрийн онцлогтой газрын зураг, өгөгдлийн дүрслэлүүдийг бүтээх боломжтой. ArcGIS Enterprise-д багтсан бэлэн ашиглах аппликейшнүүдийн тусламжтайгаар орон зайн дүн шинжилгээг хялбар ойлгогдох мэдлэг, контент болгон хувиргаж, газрын зургийн мэдээллээ илүү өргөн хүрээнд түгээж, ашиглах боломжтой.

Explore mapping and analysis →

Хуваалцах ба хамтын ажиллагаа

Газрын зураг болон орон зайн өгөгдлөө байгууллагын дотор болон бусад хэрэглэгчидтэй саадгүй хуваалцаарай. Мэдээлэл цуглуулах, хамтран ажиллах зориулалттай нэгтгэгдсэн аппликейшнүүдийг ашиглан байгууллагынхаа баг, итгэмжлэгдсэн түнш байгууллагуудтай аюулгүй бүлгүүд үүсгэн хамтарч ажиллахын зэрэгцээ олон нийтээс мэдээлэл цуглуулах боломжтой.

Learn about sharing and collaboration →

Тохируулга ба автоматжуулалт

Алдааг багасгаж, давтагддаг ажлуудыг автоматжуулах замаар байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлээрэй. ArcGIS-ийн хөгжүүлэлтийн хэрэгслүүд болон нээлттэй эх сурвалжийн сангуудыг ашиглан хиймэл оюунд суурилсан орон зайн ажлын үйл явцыг боловсруулж, үйл ажиллагааны үр ашиг, найдвартай байдлыг шинэ түвшинд хүргээрэй.

Explore customization →

Enterprise Architecture

ArcGIS Enterprise provides a complete geospatial infrastructure for your organization

On-Premises

ArcGIS Enterprise-ийг байгууллагынхаа галт ханын орчинд байршуулснаар гео-орчны дэд бүтцээ дээд зэргийн аюулгүй байдал, бүрэн хяналтаар хангах боломжтой.

Cloud-Based

Үүлэн дэд бүтцийг ашигласнаар өргөтгөх боломжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулангаа байгууллагын түвшний аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой.

Hybrid

Таны байгууллагын онцлог хэрэгцээнд тохируулан гүйцэтгэл, аюулгүй байдал, зардлын үр ашгийг оновчтой болгохын тулд дотоод серверийн болон үүлэн орчны байршуулалтыг уялдуулан хэрэгжүүлэх боломжтой.

Харилцагч

Хамтдаа төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй харилцагч нартай баярлалаа.

Mongolian Emergency Service

Онцгой байдлын ерөнхий газар

Erdenet Mining Corporation

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Ulaanbaatar Electricity Distribution

Улаанбаатар цахилгаан түгээх үйлчилгээ ТӨХК