ArcGIS Field Maps

Гадаад талбайн ажлын нэгтгэсэн аппликейшн

ArcGIS Field Maps нь өгөгдөлд суурилсан газрын зураг болон мобайл асуумжийг ашиглан өгөгдөл цуглуулах, засварлах, хөрөнгө болон мэдээлэл хайх, бодит цагийн байршлаа илгээх зэрэг талбайн ажилтнуудын гол ажлуудыг хялбаршуулдаг нэгтгэсэн апп юм. Энэхүү апп нь талбай дээр ажиллаж буй хүмүүсийн өдөр тутмын чухал ажлын урсгалыг оновчтой болгож, нэг өгөгдөл дээр суурилсан уялдаа холбоог талбай ба оффисын ажилтнуудад адил тэгш олгодог.

ArcGIS Field Maps Banner
Ажлын урсгалыг оновчтой болго

Ажлын урсгалыг оновчтой болго

Цаасан маягт болон бусад хэрэгслүүдийг халж, ажилтнуудын тодорхой хэрэгцээнд тохируулан ашиглах боломжтой нэгтгэсэн аппликейшнээр талбайн ажлыг илүү үр ашигтай, зохион байгуулалттай болгоно.

Гар утаснаас ажил аа хүчирхэгжүүл

Гар утаснаас ажил аа хүчирхэгжүүл

ArcGIS Field Maps нь талбайн ажилтнуудад байгууллагынхаа ArcGIS газрын зурагт аюулгүй, 24/7 хандалт хийх боломжийг олгож, хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй ажиллах нөхцөл бүрдүүлдэг.

Өгөгдөлдөө 24/7 тасралтгүй шинжлэх

Өгөгдөлдөө 24/7 тасралтгүй шинжлэх

Цаасан маягт, гараар шивэх болон өгөгдөл дамжуулах явцад үүсдэг алдааг арилгахын тулд мобайл төхөөрөмжөөс шууд өгөгдөл цуглуулах, засварлах тусгай апп ашигласнаар талбайн мэдээллийг илүү өндөр нарийвчлалын бүртгэх боломжтой.

Талбайн үйл ажиллагааг ил тодоор хянах

Талбайн үйл ажиллагааг ил тодоор хянах

Мобайл ажилтнуудын бодит цагийн байршлыг хянах замаар хэн хаана ажиллаж байгааг мэдэх боломжтой бөгөөд нөхцөл байдалд шуурхай тохирон ажиллах нөхцөл бүрдэнэ.

Хурдан, хялбар

Хурдан, хялбар

Нэгтгэсэн олон үйлдлийг дэмждэг энэхүү апп олон боломжийг нэг дор олгож, талбайн ажилтнууд болон IT багийн хувьд өндөр үр ашиг, хэмнэлтийг бий болгоно.

ArcGIS Field Maps хэрхэн ажилладаг вэ?

Field Maps ашиглах алхмуудыг дагаж, талбайн ажлыг үр ашигтай хийх боломжтой.

Үүсгэх

Газрын зургаа өөрийн талбайн ажлын урсгалд тохируулах боломжтой. Ажил гадаа, дотор орчинд эсвэл сүлжээгүй үед ч хамаагүй — Field Maps таны ажлыг дэмжинэ.

Газрын зураг хэрхэн бүтээх талаар →

Цуглуулах

Газрын зурагт суурилсан мобайл маягтууд нь ArcGIS Field Maps аппликейшнийг өгөгдөл цуглуулах, засвар хийх, тэмдэглэл үлдээж тайлагнах, мөн талбайн ажлын урсгалыг бүрэн гүйцэтгэхэд хүч өгдөг үндсэн хэрэгсэл болдог.

Мэдээлэл хэрхэн цуглуулах талаар →

Байршлыг тодорхойлох

ArcGIS Field Maps нь газрын зурагт суурилсан интерфейсээр дамжуулан талбай дээрх хөрөнгө, обьект, мэдээллийг хурдан шуурхай хайж олох боломжийг олгодог. GPS болон офлайн газрын зураг ашиглан аль ч нөхцөлд байршлаа хялбархан тодорхойлох боломжтой.

Мэдээлэлд хэрхэн дүн шинжилгээ хийх талаар →

Байршлаа хуваалцах

Байршлын хуваалцах функц нь талбайн ахлагч нарт нөхцөл байдлыг илүү сайн хянах боломж олгож, оффис болон талбайн багуудын хоорондын ил тод, бодит цагийн уялдаа холбоог сайжруулдаг.

Өгөгдлийг хэрхэн хуваалцах талаар →

ArcGIS Field Maps хэрхэн ажилладаг вэ?

ArcGIS Field Maps How It Works Animation

Харилцагч

Хамтдаа төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй харилцагч нартай баярлалаа.

Mongolian Emergency Service

Онцгой байдлын ерөнхий газар

Erdenet Mining Corporation

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Ulaanbaatar Electricity Distribution

Улаанбаатар цахилгаан түгээх үйлчилгээ ТӨХК