Газарзүйн мэдээллийн систем

Esri бүтээгдэхүүн
ArcGIS Online

 

 

ArcGIS Online платформ дээр ажиллахад ямар нэгэн програм хангамж эсвэл нэмэлт техник хангамж ашиглахгүй. Ихэнх байгууллагууд ArcGIS Server суулгаж, үүсгэсэн мэдээллийн баазаасаа ArcGIS Online руу байгууллагын нэвтрэх эрхээрээ ашиглан өгөгдлийн багц, сервис файлуудаа гаргаж хэрэглэгчдэд хүргэдэг. Харин бусад ArcGIS Server–програм хангамжгүй байгууллагууд Esri компанийн үүлэн технологид /host–cloud infrastructure/ суурилсан серверт өөрсдийн өгөгдөл, сервис файлуудаа байршуулж ArcGIS Online дээр Веб газрын зургаа үүсгэдэг.

ArcGIS Online –д нэвтэрснээр веб газрын зураг, аппликейшн хийх, байгууллагын хэрэглэгчдийн эрхийн тохиргоо хийх, олон нийтэд түгээх нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна хэрэглэгчийн эрхээр ArcGIS-н гар утасны аппликейшнуудтай холбогдож ажиллана. Жишээлбэл: Collector for ArcGIS, Survey123 for ArcGIS, Workforce гэх мэт.

ArcGIS Pro нь ESRI компаний ArcGIS Desktop програмын хамгийн сүүлд хөгжүүлсэн 64 бит-д ажилладаг шинэ програм хангамж бөгөөд ArcMap програмын үндсэн функцуудээс гадна 2 болон 3 хэмжээст зураглалтай ажиллах, тэдгээрийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, растер зураг боловсруулах, өгөгдөл зохион байгуулах гэх мэт үйлдлүүдийг нэг дор багтааснаараа онцлогтой. Уг програмд нэвтрэхийн тулд ArcGIS Online-н эрх дээр ArcGIS Pro-н эрхийг нэмсэн байх шаардлагатай.

 ArcGIS Pro

 

 ArcGIS Desktop

 

 ArcGIS Pro нь ESRI компаний ArcGIS Desktop програмын хамгийн сүүлд хөгжүүлсэн 32 бит-д ажилладаг шинэ програм хангамж бөгөөд ArcMap програмын үндсэн функцуудээс гадна 2 болон 3 хэмжээст зураглалтай ажиллах, тэдгээрийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, растер зураг боловсруулах, өгөгдөл зохион байгуулах гэх мэт үйлдлүүдийг нэг дор багтааснаараа онцлогтой.
ArcGIS Enterprise нь байгууллагуудын газарзүйн мэдээллийн системийн төвд хамтран ажиллах боломж болон уян хатан байдлыг бий болгодог.Ямар ч төхөөрөмж дээр хаанаас, хэзээ ч өөрийн ажлыг гүйцэтгэж, хуваалцах боломжтой Web GIS дэд бүтэц дээр суурилсан газрын зураглалын салбарт тэргүүлэх програм хангамж юм.

ArcGIS Enterprise давуу талууд:

  • ArcGIS Server танд өөрийн газарзүйн мэдээллийн системд зураглал хийх болон дүн шинжилгээ хийх боломжийг олгодог.
  • Portal for ArcGIS өөрсдийн хамтран ажилладаг байгууллагуудтай газрын зураг, аппликейшнууд болон орон зайн мэдээллийг үүсгэх, хуваалцах болон удирдах боломжтой.
  • ArcGIS Data Store нь байршуулалт болон ашиглагдаж буй холболтын серверүүдэд зориулагдсан өгөгдлийн хадгалалтын сантай байдаг.
  • ArcGIS Web Adaptor нь ArcGIS server болон Portal for ArcGIS-д холбогдож байгаа вэб серверүүд болон байгууллагын аюулгүй байдлын дэд бүтэц юм.
 ArcGIS Enterprice

 

 Collector for ArcGIS

 

Энэхүү аппликейшнийг цаг хугацаа хэмнэх, оновчтой шийдвэр гаргах, өөрийн өгөгдлийн нарийвчлал болон хэрэглэгдэх байдлыг сайжруулахын тулд ажлын талбар дээр ажиллаж буй хүмүүс өргөн ашигладаг.Давуу талууд:

  • Талбайн мэдээллийг цуглуулах, шинэчлэх
  • Холбогдсон үед өөрийн байршлын газрын зураг болон оффлайн өгөгдлийг авах, өөрчлөлтүүдийг шинэчлэх /sync/
  • Газрын зургийг ашиглахад хялбараар өөрийн өгөгдлийн чанарыг сайжруулах
  • Ажлыг хянах, үйл ажиллагаагаа тайлагнах
  • Зураг болон бичлэг авах, хуваалцах
  • Navigator for ArcGIS, Operations Dashboard for ArcGIS, Survey123 for ArcGIS болон Workforce for ArcGIS зэрэг аппликейшнуудтай хамтарч ажиллах боломжтой
  • iOS, Android болон Windows 10 үйлдлийн систем дээр ажиллах боломжтой
Survey123 for ArcGIS аппликейшнийг текстэн өгөгдөл цуглуулах, бүртгэл хийх, санал асуулга, судалгаа авах зэрэгт ашиглах боломжтой. Асуулт, хариултын загвараа гаргах эсвэл бэлэн байгаа загваруудаас сонгож өөрийн өгөгдөл цуглуулах асуулгын (Form) харагдах байдлыг хялбар бэлдэж болно.

Давуу талууд:

  • Оффлайн буюу интернет, сүлжээгүй үед өгөгдлийг авах, өөрчлөлтүүдийг хадгалаад дараа онлайн үед шинэчлэх, өгөгдлөө илгээх /sync/
  • Collector for ArcGIS, Navigator for ArcGIS, Operations Dashboard for ArcGIS, Survey123 for ArcGIS болон Workforce for ArcGIS зэрэг аппликейшнуудтай хамтарч ажиллах,
  • iOS, Android болон Windows 10 үйлдлийн систем дээр ажиллах боломжтой.

Survey123 for ArcGIS

 

 Navigator for ArcGIS

 Ажиллах хүчинд зориулсан дэвшилтэт чиглүүлэгч болон байршил заагч Navigator for ArcGIS нь талбайн ажиллах хүчинг удирдан чиглүүлэхэд GIS-ын програм хангамжийг ашигладаг Android болон iOS-д зориулсан мэргэжлийн гар утасны байршил заагч юм. Мөн Android болон iOS дээр онлайн болон оффлайнаар ажилладаг бөгөөд ArcGIS-н бусад талбайн аппликейшнуудтай хамт ажиллах боломжтой.
Энэхүү аппликейшн нь хээрийн, хяналт шалгалтын, онцгой байдал тохиолдсон үед гэх мэт мэдээ, мэдээллийг хурдан авч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай ажил гүйцэтгэхэд баг, ажил үүргийг  оновчтой зохион байгуулахад зориулагдсан. Хэн, хэзээ, хаана, ямар ажил гүйцэтгэх, гүйцэтгэсэн гэх мэт ажлын явцыг шууд харах боломжтой.Давуу талууд:

  • Хийгдэх ажлыг ажилтанд оноох, тэдгээрийг зохион байгуулах, хянах
  • Ажлыг хянах, үйл ажиллагаагаа тайлагнах
  • Зураг болон файл хавсаргах, нэмэлт мэдээлэл оруулах
  • Navigator for ArcGIS, Operations Dashboard for ArcGIS, Survey123 for ArcGIS болон Collector for ArcGIS зэрэг аппликейшнуудтай хамтарч ажиллах боломжтой
  • iOS, Android болон Windows 10 үйлдлийн систем дээр ажиллах боломжтой
 Workforce for ArcGIS

 Living Atlas of the World

Living Atlas of the World нь ESRI-гийн дэлхийн газарзүйн мэдээллийн ашиглахад бэлэн, нэр хүндтэй цуглуулга юм. Энэ нь газрын зураг, суурь зураг, хүн ам зүй, амьдралын хэв маяг, газрын төрх байдал, бүс нутаг болон хил хязгаар, тээвэрлэлт, гадаргын ажиглалт, хотын систем, далай болон түүхэн зургууд зэрэг чиний өөрийн үүсгэсэн дата, газрын зураг, 3D зураг, аппликейшн, дүн шинжилгээний нийлбэрээс бүрддэг. Та Living Atlas of the World контентыг дангаар нь эсвэл өөрийн агуулгатай хослуулж, ArcGIS-ын Map Viewer эсвэл Insights дээр газрын зураг, 3D зураг, аппликейшн үүсгэх, дүн шинжилгээ хийж ашиглах боломжтой.

 Esri шийдэл