Бидний тухай

МонМэп ХХКомпани нь байгалийн шинжлэх ухааны мэргэжлийн туршлагатай инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр 1992 оны 11-р сард Монгол улсын хуулийн хүрээнд Улаанбаатар хотноо анх байгуулагдан тогтмол үйлчилгээгээ тэлэн тогтвортой ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар тус компани нь 20 гаруй байгалийн шинжлэх ухаан болон мэдээллийн технологийн мэргэшсэн боловсон хүчин инженерүүдтэй ажиллаж байгаа бөгөөд ажлын ачаалалтай үедээ нэмэлт 40 хүртэл ажилчдыг гэрээт байдлаар ажиллуулдаг.

Ажлын туршлага

Монгол Улсын Засгийн газрын агентлаг, төрийн болон хувийн байгууллага, нийслэл Улаанбаатар хотоос гадна Япон, АНУ, Канад, ХБНГУ, Англи зэрэг улсуудын Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэй төслийн ажлуудад оролцож холбогдох ажил, үйлчилгээг үзүүлж байсан.

Үүнээс МУ-ын хэмжээнд бүх нийтээрээ өргөн ашиглаж байгаа дараах ажил байна. Үүнд:

  • Монгол улсын үндэсний тулгуур “MONREF97” геодезийн систем
  • улсын “Өндрийн геоидын загвар”

МУ-ын үндэсний тулгуур “MONREF 97” систем

Монгол улсын хэмжээнд GPS сүлжээг анх 1997 онд МонМэп ХХК  өөрийн хөрөнгөөр байгуулсан бөгөөд 2002 онд Монголын улсын засгийн газар албан ёсны үндэсний тулгуур геодезийн систем болгон баталсан. Энэхүү үндэсний тулгуур геодезийн систем нь MONREF 97 нэртэй юм.      Одоогийн байгаа (II)-ангийн триангуляцийн цэгүүдийг ашиглан нийтдээ 34 тулгуур GPS цэгүүдийг ажиглан тогтоож жишиг болгон, Шведийн Swedesurvey компаниар 2 дахь гарын боловсруулалт болон үнэлгээний ажиллаа хийлгэсэн.

        MONREF 97 системийг Монгол улсаас гадна орших есөн (9) IGS станцуудтай ITRF2000 холболтонд сонгон авсан. Энэ үйл ажиллагааны үр дүнд GPS боловсруулалт нь IERS ITRF 2000 эринд нийцэж байгааг харуулж байна. Найман (8) координатууд нь энэ эриний ажиглалтууд болох Европын Б ангиллын станцуудынхтай (EUREF) маш сайн 1 см-ийн түвшинд таарч байдаг.

        МОНРЕФ 97 шинэ системийг техникийн үзүүлэлтийн хувьд бүх дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг WGS-84 (World Geodetic System 1984) системтэй ижил гэж үзэж болно.

        MONREF 97 GPS сүлжээг Олон улсын Terrestrial Reference Frame (ITRF)-тэй холбосоноор нилээд амжилт гаргасан. Үүний үр дүнд Улаанбаатар дахь Монгол улсын Шинжлэх ухааны академийн одон орон судлах төв дээр таван байнгын бус станцууд болон нэг байнгын станцыг байгуулсан байдаг.

        2003 оноос одоог хүртэл GPS сүлжээний цэгүүдийн өтгөрүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд хэмжилт нь MONREF 97 дээр суурилж байна.

        Энэхүү өтгөрүүлэлтийн ерөнхий хөтөлбөрийг ГЗБГЗЗГ хэрэгжүүлж байгаагаас гадна АХБ-ны төслийн хүрээнд 3,760 орчим GPS сүлжээний цэгүүдийг өтгөрүүлж ITRF2008 (эрин 2005-1-1) өдрийн солбицолд тодорхойлсон.

МУ-ын “Өндрийн геоидын загвар”

        Монгол улсад 2000 он гарсаар Геодезийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд GPS-ийн тоног төхөөрөмж өргөн ашиглаж эхэлсэн. Уг GPS-ийн тоног төхөөрөмж нь өндрийг WGS-84 эллипсоидын өндөрт тодорхойлдог.

        Гэтэл ЗГ-ын 25-р тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж байгаа геодезийн байрлалын сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажилд олон улсын геодезийн “WGS-84” солбицлыг, өндрийн сүлжээнд Балтийн тэнгисийн тогтолцоог, том, дунд масштабын байр зүйн зураглалд дэлхийн хөндлөн меркаторын “UTM” тусгагийг хэрэглэж байхаар баталжээ.

        Дээрх асуудлыг шийдэхийн тулд WGS-84 эллипсоид болон Балтийн тэнгисийн өндрийн хоёрын зөрүүг/энэ зөрүүг “Өндрийн геоидын загвар” гэж нэрлэдэг/тогтоохоор АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Агаарын гравиметрийн хэмжилтийн төслийг МонМэп ХХК, АНУ-ын Үндэсний орон зайн мэдээллийн агентлаг, Норвегийн Бергений их сургуультай хамтран Дани улсын Сансар судлалын хүрээлэнгээс хэрэгжүүлсэн кампанит ажлын хүрээнд Монгол орны “Өндрийн геоидын загвар”-ыг байгуулсан.

        Энэ “Өндрийн геоидын загвар” Монгол улсын хэмжээнд 16 см хүртэл, Улаанбаатар хотод 7 см орчим нарийвчлалыг хангасан нь геодезийн хэмжил, зураглалын ажилд ихээхэн ач холбогдолтой ажил болсон юм.