“Дижитал Глоб” болон “МонМэп ХХК” хамтран ээлжит семинарыг зохион байгууллаа.


2018 оны 04-р сарын 19-ний өдөр Дижитал Глоб болон МонМэп ХХК хамтран “Өөрчлөгдөж буй дэлхийг сайхан ирээдүйн төлөө зураглах нь” сэдвийн дор ээлжит семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус семинарт Батлан Хамгаалахын Яам, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрлэлийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил Хамгаалахын Ерөнхий газар, Иргэний Нисэхийн Ерөнхий газар, Үндэсний Статистикийн хороо, Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн газар, Үндэсний Тагнуулын Академи, Нийслэлийн Газрын Алба, Эрдэнэт үйлдвэр ХХК, Геосан ХХК, Орхон аймгийн захиргаа болон Дорнод аймгийн газрын алба зэрэг төрийн болон хувийн байгууллагын нийт 35 албан хаагчид оролцлоо. Энэ үеэр ОБЕГ болон МонМэп ХХК-ийн хооронд “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурсан юм.

 

Хөтөлбөр:

Дижитал Глоб Инк – ОБЕГ МонМэп ХХК

Хиймэл дагуулын зураглалын 2018 оны семинар:

Өөрчлөгдөж буй дэлхийг сайхан ирээдүйн төлөө зураглах нь

Блью Скай зочид буудал, Топаз танхим

2018 оны 4-р сарын 19, Пүрэв гараг
8:30 – 9:00 Бүртгэлийн ажиллагаа
9:00 – 9:05 Нээлт Хурандаа Др. Д. Алтангэрэл (ОБЕГ)
9:05 – 9:15 Дижитал Глоб болон МонМэп ХХК-ийн багийн танилцуулга Др. М. Саандарь

Шоичи Сэки

9:15 – 9:45 Дижитал Глоб-ын шинэчлэл, одоогийн хиймэл дагуулууд болон ирээдүйн төлөвлөгөө Эндрью Стийл
9:45 – 10:15 Дижитал Глоб-ын мэдээллийн бүтээгдэхүүнүүд:

·        Барилгын суурийн мэдээлэл

·        Тооллогын хэрэглээ

·        Газар ашиглалтын ангилал (Харилцаа холбооны салбарт)

Эндрью Стийл
10:15 – 10:30 Завсарлага (кофе, цай)
10:30 – 10:50 Байнгын өөрчлөгдөж буй дэлхийд шийдвэрлэх боломжтой зүйлс:

Дижитал Глоб-ын гео-орон зайн биг-дата (GBDX)

Эндрью Стийл
10:50 – 11:20 Дижитал Глобын радарын өгөгдөл (шинэ) –ийн хэрэглээ: уул уурхай, хотын өөрчлөлт, ойн салбарт Эндрью Стийл
11:20 – 11:40 МонМэп-ийн боловсруулсан зургийн үйлчилгээ Томас Шпийс

Ж. Батбаяр

11:40 – 12:00 Дижитал глоб хиймэл дагуулын мэдээг ашиглан Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг зураглах нь

 

Онцгой байдлын албаны орон зайн мэдээллийн хэрэглээ

А. Гансүх, ЗХЖШ/БХЯ

 

 

Д. Содномрагчаа,  ОБЕГ

12:00 – 12:15

Хэлэлцүүлэг, Санамж бичигт гарын үсэг зурах, Дурсгалын зураг Бүх оролцогч нар