“Орчин үеийн геодезийн сүлжээ байгуулах болон түүний өгөгдлийг боловсруулах асуудалд” сэдэвт лекц зохион байгууллаа.


2018 оны 4-р сарын 8-ны өдөр МонМэп ХХК-ийн ерөнхий захирал, доктор М.Саандарь-ийн урилгаар Португал Улсын “Beira Interior” Их Сургуулийн Профессор, Сансрын Геодезийн Шинжилгээний Лаборатор (SEGAL)-ийн захирал Доктор Rui Manuel da Silva Fernandes хүрэлцэн ирсэн бөгөөд 2018 оны 4-р сарын 9-ны өглөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон тус газрын мэргэжилтнүүдтэй дараах сэдвээр уулзалт, танилцуулгыг хийсэн.

Үүнд:

  • Бодит агшинд ажиллах GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын танилцуулга
  • GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын сүлжээнд ашиглах TeroNet програм хангамжийн танилцуулга
  • GNSS-ийн сүлжээг TeroPoint програм хангамжаар онлайн боловсруулалт хийж түгээх тухай
  • Монгол орны геодинамикийн судалгаа зэрэг багтана.

2018 оны 4-р сарын 9-ны өдрийн үдээс хойш ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбарын эрхлэгч Доктор Д.Оюунцэцэг багш болон МонМэп ХХК-тай хамтран салбарынхаа багш, оюутан, судлаач, төрийн болон хувийн байгууллагын мэргэжил нэгт хүмүүстээ зориулан “Орчин үеийн геодезийн сүлжээ байгуулах болон түүний өгөгдлийг боловсруулах асуудалд” сэдэвт лекцийг ШУТИС-ийн хичээлийн 5-р байрны 11 тоотод амжилттай зохион байгуулсан.

Лекцэн дээр тавигдсан илтгэлийн татаж авахыг хүсвэл Энд дарна уу.